Байр суурь3 мин унших
Б.Бат-Эрдэнэ: ААН-үүдийг дэмжих томоохон реформын шинжтэй үйл ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болсон
Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч soyolmaa
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Нэг, бид нар эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдөр бид нар 14 мега төсөл энэ эдийн засгийн эрх чөлөөтэй л холбоотой асуудал. Нөгөө талдаа бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудал. Мөн адилхан эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой. ААН-үүдээ дэмжих бодлогыг зайлшгүй явуулах шаардлагатай. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох шаардлага байна. Үүний тулд бид нар татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн ААН-үүдийг дэмжих томоохон реформын шинжтэй үйл ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болжээ. Эдийн засаг хүндэрч байна. Хамгийн түрүүнд бизнес эрхлэгчдийгээ түшээсэй гэж хүсэж байгаа. Бид нар татвар, НДШ-ийн реформыг та хийнэ гэдгээ хэллээ. Үүнд маш талархалтай байна.
Давхардсан бүтэцтэй холбогдуулаад чиг үүргийн давхардлаас улбаатайгаар үүсэж байгаа үл ойлгогдох асуудлаас улбаатайгаар улс эх орны хөгжил гацаж байгаа зүйлсүүд байна. Нөгөө талдаа анхдагч хэрэглээний эрх чөлөөг хийх шаардлагатай. Эрчим хүчний эрх чөлөө, эрүүл мэнд, ногоон хөгжлийн асуудлууд, баялгийн хуваарилалтууд гээд олон асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна.