Форумын үеэр хоёр улс аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, тэр дундаа Торгоны замын аялал жуулчлал, тусгай сонирхлын аялал хөгжүүлэх, харилцан сурталчлах зэрэг хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн, “Хүннү эйр” компани Улаанбаатар-Ташкент-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ тун удахгүй нээх гэж байгаа талаараа танилцуулсан бол энэ нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх нислэгийн тоог өсгөх зэрэг онцгой ач холбогдолтой болохыг форумд оролцогчид онцолж байна.
Эх сурвалж: