Үйл явдал1 мин унших
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Хамтын ажиллагаа
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар өчигдөр /2025.09.08/ “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо.
Хүндэт зочдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөг танилцууллаа.
Амбан захирагч Саманта Мостин музейн “Хүндэт зочны дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурав.
Эрхэм зочид мөн төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, Австралийн Засгийн газрын тэтгэлэг болон батлан хамгаалахын чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.


