Мөн дээр нь орон нутгийн төсвөөс нэмж хөрөнгө оруулалт шийдвэрлэн, шинэ үйлчилгээ үзүүлэх шинэ эмнэлэг ийнхүү Өмнөговь аймгийн төвд үүд хаалгаа нээх гэж байгаад баяртай байна. Хөдөлгөөн засал, уламжлалт бариа засал, дасгал хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээ гэдэг хамгийн хэрэгтэй, үр дүнтэй эмчилгээ байдаг гэдгийг та бид бүгд мэднэ. Ахмад настнууд, гэмтэл бэртэл авсан хүмүүс, мэдрэлийн гаралтай өвчлөлүүд гээд ер нь дийлэнх өвчлөлийн үед, дараа нь гэх зэргээр сэргээн засах чиглэлийн эмнэлгийн үйлчилгээ манай аймагт нэн шаардлагатай байсан билээ.
Эх сурвалж: