Тус төслийн санаачлагч УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн сайн туршлагыг солилцох ажлыг эхлүүлж байгаа Засгийг газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүн У.Үжин нарт талархсанаа илэрхийлэв.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас дараах мэдээллийг хийгээд байна.
“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөлдөх уулзалт-сургалт”-ын хүрээнд Дорнод аймагт ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа газар, хэлтсийн албан хаагчид “Хүн болох багаасаа” төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа.
Хөгжлийн төвүүдэд 2024 оны байдлаар аймгийн төв, сумын нийт 16195 хүүхэд хамрагдсан байгаагаас харвал хүүхдийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээ харьцангуй чанартай, хүртээмжтэй байгаа нь харагдлаа.
Хүүхэд, багачууддаа нийтээрээ санаа тавьж, САЙН ТУРШЛАГА эхлүүлж буй Дорнод нутгийнханд талархал илэрхийлж, амжилт хүсье" гэжээ.
Эх сурвалж: