Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр орны хооронд өндөр түвшний айлчлалууд эрчимжиж эхэлж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024.06.24-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Узбекстан Улсын Хөдөө аж ахуйн яам хооронд “Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ”-г тус тус байгуулсныг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн БНУзбУ-ын хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн салбарын мэргэжилтнүүдийг Монгол Улсад авчран судалгаа шинжилгээ хийх, цаашдаа хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй эцэслэн тохирцож батлах саналыг тавилаа. Шаардлагатай тохиолдолд БНУзбУ-ын мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд гараад буй Монголын ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд дадлагажуулан сургах боломжтойг хэллээ.
Монгол Улсаас БНУзбУ руу хийх амьд мал, мах, махан бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж байгаа энэ үед хоёр тал хорио цээр, тээвэр, тарифын нөхцөлөө зөөлрүүлэхэд санал нэгдсэн юм.
Эх сурвалж: