Энэхүү төслийг одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оны 04 сарын 15-ны өдөр Монгол Улсын Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам болон Тяньжин хотын Ардын Засгийн газар хооронд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгуулан төслийн эхлэлийн тавьж байсан юм.
Мөн дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 сарын 27-ны өдрийн 152 дугаар тогтоолоор БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны баталгаат боомтын бүсэд 50 жилийн хугацаатай 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшин ашиглах тухай шийдвэрийг баталсан байна.
Уг тогтоолоор Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-нд давуу эрх олгохоор заажээ.Төслийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа уул уурхайн хөрөнгийн менежмент”ХХК шалгарч 2018 оны 12 сарын 11-нд “Монголын Төмөр Зам” ТӨХК 51 хувь, “Монголиа уул уурхайн хөрөнгийн менежмент” ХХК 49 хувийн хөрөнгө оруулалттай “Монголиа порт групп” ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг ойрын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Мөн Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хяналтын менежер Н.Гантулга энэ асуудалд анхаарал хандуулан Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгааг хэллээ.
Эх сурвалж: