Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Монгол Улс Азербайжан Улстай агаарын тээврийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Олон Улсын Автотээврийн Холбоо IRU-тай санамж бичиг байгууллаа.
-ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын тээврийн форум ITF-2026-ийн хүрээнд дэлхийн тээврийн салбарын бодлого тодорхойлогчид чуулж байна.
-Энэ удаагийн форумд Монгол Улс өндөр түвшинд оролцож, тээврийн дэд бүтэц, транзит ложистик, автотээвэр, төмөр зам, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага болон гадаад улсын тээврийн салбарын удирдлагуудтай чухал уулзалтуудыг хийлээ.
-Форумын хүрээнд Монгол Улс Азербайжан Улстай агаарын тээврийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Олон Улсын Автотээврийн Холбоо IRU-тай санамж бичиг байгуулсан нь энэ удаагийн айлчлалын онцлох үр дүнгийн нэг болж байна.