Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын үзэсгэлэнг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо дэлгэлээ.

Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад улсад хийж буй төрийн айлчлалуудын хүрээнд “Морин хуур найрал” хөгжим, Үндэсний урлагийн их театрын тоглолтыг зохион байгуулж, үүний зэрэгцээ морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсээр үзэсгэлэн толилуулж байна.
Ингэснээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон морин хуурыг олон улсад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм.