УЛС ГЭРЭЭРЭЭ ЭНХЖИН БАДАРЧ, МӨНХЖИН ОРШИХЫН БЭЛГЭДЭЛ, ТӨРТ ЁСНЫ ИХ БАЯР-МОНГОЛ НААДАМ ДЭЛХИЙН ТӨВД ДЭГЖЛЭЭ.
ТҮМЭН ОЛОН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАН ХҮНДЭТГЭДЭГ БАЯР-МОНГОЛ НААДАМ ДЭНЖ ХОТОЙЛГОН ДЭЛГЭРЛЭЭ.
ТИВ ДЭЛХИЙГЭЭР ТАРХАН СУУСАН МОНГОЛ АХАН ДҮҮСДЭЭ, ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРНЫХОО ТУЛГАНД ГАЛ БАДРААЖ ЯВАА НИЙТ МОНГОЛ ТҮМЭНДЭЭ,
ХУВЬ ЗАЯАНЫ АРГАМЖ БОЛСОН НУТГИЙНХАНДАА, ИТГЭЛЭЭН ӨГЧ ТӨРД ИЛГЭЭСЭН УВС, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН НУТГИЙН ЗОН ОЛОНДОО ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Тусгаар Монгол Улсынхаа эрх чөлөөт иргэд гэдгээ гүн гүнзгий мэдэрч, бахархан омогшиж, баярлан цэнгэх оюун санааны итгэл үнэмшил болсоор ирсэн МОНГОЛ НААДАМ үеийн үед өнгөжин дэвжиж, өргөжин үргэлжлэх болтугай.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой-Үндэсний их баяр наадмаараа уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь цолгиун, харсан бөх нь хаттай, тавьсан сум нь оночтой, хамаг олноороо жаргалтайн дэлгэр сайхан наадаарай.