Үйл явдал1 мин унших
Мэндчилгээ

Баяр, Наадам
Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагч, ахмадууддаа "Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе!
Эрчим хүч бол улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн ая тухтай амьдралын баталгаа юм. Цахилгаан, дулаанаар тасралтгүй, найдвартай хангахын төлөө өдөр шөнөгүй хүчин зүтгэж буй инженер, техникийн ажилтан, нийт албан хаагчид, залуу насаа энэ салбарт зориулсан ахмад үеийнхэнд талархал илэрхийлье.
Монгол орны өнцөг булан бүрд гэрэл гэгээ цацарч, гал голомт халуун дулаан байж, эрчим хүчний салбар үлгэр жишээ, тэргүүлэх салбар байх болтугай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Банзрагчийн ТҮВШИН

