Үйл явдал1 мин унших

Японы эзэн хаан Нарүхито АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо

Японы эзэн хаан Нарүхито АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо.
Японы эзэн хаан Нарүхито АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо
Хүндэт зочдыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон сургуулийн удирдлагууд, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан нар угтан авав.
Японы эзэн хаан Нарүхито АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан үйл ажиллагааг танилцуулж, хэвтэн эмчлүүлэх тасгаар зочлон, Япон Улсад боловсрол эзэмшсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийв.
Японы эзэн хаан Нарүхито АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, тогтвортой менежмент, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг олон улсын жишигт хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
 

Сэтгүүлч Info

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2023