УИХ-ын чуулганы танхимд орох, гарах болгондоо Монгол төрийн бэлгэ тэмдэг, тусгаар тогтнолын туг хийморь болсон төрийн далбаагаа хүндэтгэн дээдэлж, сүлдэндээ залбирч дотроо чимээгүй сүсэглэдэг
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг сайн биелүүлэхийн хамгийн наад захын ажил бол Чуулгандаа суух.
Иймээс ч миний хувьд нэг ч хоцроогүй, таслаагүй, өвдөөгүй, чөлөө аваагүй. Чуулгандаа идэвхтэй оролцож бусдадаа ч мэдээлэл хүргэхийг хичээдэг нэгэн юм
УИХ-ын Хаврын ээлжит чуулган өндөрлөж, Намрын ээлжит чуулган эхлэх хүртэл түр завсарлав.
Даян дэлхийд өв соёл, үүх түүхээрээ гайхуулсан төрт ёсны уламжлалт их баяр Монгол наадам айсуй.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
2008 оны 7 сарын 10-аас хойш жил бүр тэмдэглэж ирсэн “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийн мэнд хүргэе!