Үйл явдал1 мин унших
"Дипломат клуб"-ийн сурагчидтай уулзлаа

Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн суралцагчидтай нээлттэй уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд суралцагчид Монгол Улсын төрийн байгууллагын тогтолцоо, төрийн үйл ажиллагаа, Улсын Их Хурлын бүтэц, парламентын үйл ажиллагаа болон УИХ-ын гишүүний үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Мөн орчин үеийн нийгмийн хөгжил, боловсролын үнэ цэн, мэргэжил сонголт, ирээдүйн зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэхэд тууштай суралцахын ач холбогдлын талаар эрхэм гишүүнтэй орос хэлээр сонирхолтой, нээлттэй яриа өрнүүллээ.
Суралцагчид өөрсдийн сонирхсон олон асуултыг тавьж, үнэтэй зөвлөгөө, бодит туршлагаас нь хуваалцах боломж бүрдсэн юм. Түүнчлэн боловсрол, мэргэжил сонголтын асуудлаар илүү дэлгэрэнгүй ярилцах зорилгоор эрхэм гишүүнийг сургуульдаа урьж, цаашдын уулзалтыг зохион байгуулахаар боллоо.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
