“Цагийн банк” гэж та сонсож байсан уу?
Швейцарь болон бусад өндөр хөгжилтэй улсад хэрэгжиж буй Time Bank буюу Цагийн банк-ны тогтолцоо нь ахмад настанд туслах, харилцан туслалцах шинэлэг арга зам болон амжилттай хөгжиж байна.
Энэ бол нийгмийн инноваци – хүний цаг хугацааг “хадгалж, хожим ашигладаг” сонирхолтой санаа юм.
Яаж ажилладаг вэ?
Та бусдад тусалж, зарцуулсан цагаа “банкиндаа” хадгална
Тэр цагаа хожим өөрт чинь хэрэгтэй үед, тусламж хэлбэрээр буцаан авна
Жишээлбэл:
35 настай эмэгтэй 80 настай хөршдөө долоо хоног бүр 2 цаг тусална
Жилд 100 цагийн тусламж үзүүлнэ
Энэ 100 цаг нь түүний “Цагийн банк”-нд хадгалагдана
70 насандаа өөрөө тусламж хэрэгтэй болох үедээ тэр цагийг ашиглана – өөр залуу хүн түүнийг 100 цагийн турш дэмжинэ
Ямар зорилготой вэ?
Ахмадуудад хүрэх халамжийг нэмэгдүүлэх
Хүний тусламжийг мөнгөөр бус, цагаар үнэлэх
Үе хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх
Давуу талууд:
Ахмадуудад тогтвортой, хүнлэг тусламж хүрнэ
Залуус сайн дурын ажилд идэвхтэй оролцоно
Нийгмийн харилцаа, холбоо сайжирна
Тэтгэвэрт гарсны дараах амьдрал идэвхтэй, ухаалаг болно
Дэлхийд амжилттай хэрэгжиж байна
Швейцарьт энэхүү санааг “Pro Senectute” зэрэг ахмадын байгууллагууд анх хэрэгжүүлжээ
Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнууд ч Time Bank-ийг амжилттай нэвтрүүлсэн
Та энэ санааг Монголд хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу? Тийм бол дарж шэйр хийгээрэй