УИХ-ын гишүүд Засгийн газраас 2026 оны төсвийн төслийн хүрээнд тойргийн гишүүдэд төсвөөс 15 тэрбум хүртэлх төгрөг хуваарилах санал авч байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
Ардчилсан нам, МАН-ын тойргийн гишүүд намайг сенсациллаа гээд гишүүдийн чатанд дайрч байна!
УИХ-ыг муухай харагдууллаа гэнэ.
Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү!
Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.
Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа!
Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ?
Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ шүү дээ!