Үйл явдал1 мин унших

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх нь зөвхөн тухайн гишүүнийг сонгосон сонгогчдод байдаг!

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх нь зөвхөн тухайн гишүүнийг сонгосон сонгогчдод байдаг!

Өнөөдөр /2026.04.15/-нд Иргэний Зориг Ногоон Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн  мэдүүлсэн Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тус намын гишүүд энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэллээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангатгах, тэр дундаа эгүүлэн татах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Гэвч энэ асуудалд болгоомжтой хандах ёстой. Үндсэндээ “эгүүлэн татах” эрх нь зөвхөн тухайн гишүүнийг сонгосон сонгогчдод байх ёстойгоос биш парламент өөрөө эсвэл бусад институц энэ эрхийг хэрэгжүүлэх нь парламентын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
 

Хэрэв ийм зохицуулалтыг буруу хэрэглэвэл парламентын гишүүдийг дуугүй, хараат байдалд оруулж, улмаар ардчиллын зарчимд сөргөөр нөлөөлөх аюултай. Энэ нь цаашлаад дарангуйллын шинжтэй тогтолцоог бэхжүүлэх эрсдэлийг ч дагуулж мэднэ" гэдгийг илэрхийллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009