#Коммент1 мин унших

М.Нарантуяа-Нара: Шинэ үеийн залуу гишүүддээ итгэж байгаа, төрд би хулгай хийх гэж орж ирээгүй!

М.Нарантуяа-Нара: Шинэ үеийн залуу гишүүддээ итгэж байгаа, төрд би хулгай хийх гэж орж ирээгүй!

УИХ-ын чуулганы /2025.10.16/-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр эхэлсэн. Гэвч ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан уг асуудлыг албан ёсоор хэлэлцэж эхлээгүй бөгөөд 126 гишүүний ердөө 47 нь ирцдээ орж, ирээгүй гишүүдээ хүлээсээр өдрийн 13:00 цаг хүргэлээ. Үлдсэн 79 гишүүн чуулганы хуралдаандаа орж ирээгүй юм. Түүнчлэн Засгийн газрын гишүүд чуулганаар ТББХ-ны ойлголтын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах гэж байна гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнгөрсөн амралтын өдөр амаржиж, охинтой болсон. Харин тэрбээр өнөөдөр чуулганы хуралдаанд оролцохоор ирсэн. Мөн Төрийн ордноос    “live”  хийж, ард түмнийг төлөөлөхөөр сонгогдсон эрхэм гишүүд хэрхэн дур зоргоороо аашилж, чуулгандаа суухгүй байгааг ширүүхэн шүүмжиллээ. Мөн иргэддээ уриалга хэллээ. Тэрээр, таныг төлөөлөхөөр уран яруу ярьж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүддээ шаардлага тавьж, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахыг шахаж, шаардаарай гэж санууллаа. 

Өнөөдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

• Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал

• Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд

• Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009