УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийн салбарт либералчлалыг гүнзгийрүүлж олон улсын нислэгийн сүлжээг өргөтгөж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тийзний үнийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байв.
Үүний үр дүнд Монгол Солонгосын хооронд 7 хоногт 30 нислэг хийгддэг байсан бол өнөөдөр /2025.07.29/ өдөрт 14 хүртэл нислэг үйлдэгддэг болж өргөжжээ.
Энэ ажлын үргэлжлэл болж өнөөдөр анх удаа орон нутгийн Мөрөн нисэх буудал руу БНСУ-ын Чонжу хотоос шууд нислэг хийгджээ.
Тэрбээр "Санаачилгыг маань бодит ажил хэрэг болгож, Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилдээ бэлэг барьсан П.Мөнхжаргал захиралтай "Хүннү эйр" компани болон зохион байгуулалтын гол ажлыг нугалсан "Чандмань Тревел" компаний хамт олондоо баяр хүргэе" гэв.