УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн түүхт 90 жилийн ойн баярын мэндийг тус байгууллагатай ажил амьдралаа холбосон үе үеийн эмч ажилтнууд, тэднийхээ гэр бүл, үр хүүхдүүдэд мэнд хүргэлээ.
Тэрбээр “Ээж маань эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж, сувилагч хэмээх эрхэм сайхан мэргэжлийн анхдагч байсан болохоор Эрүүл мэндийн салбар надад маш дотно сайхан санагддаг. Тус сумын Эрүүл мэндийн төвийн ойд зориулж эм, эмнэлгийн хэрэгсэл биш эрүүл мэндийнхээ төлөвлөлт, бодлогоо ярьдаг байгаасай хэмээн орчин үеийн ухаалаг дэлгэц бэлэглэж оролцлоо. Иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлж, сахин хамгаалж цаг наргүй ажилладаг эрхэм үйлсэд нь амжилт хүсье” гэв.