#Тойрог1 мин унших
Хөвсгөлийн Их-Уул сумын Үерийн далангийн ажил улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж байна

Хөвсгөл
Одоохон...
#Тойрог1 мин унших

2018 онд айхтар үер орж сумын төвийн айлууд үнэхээр эрсдэлтэй гамшигт өртсөн. Засаг даргаар ажиллаж байсан Н.Амраа агсан маань энэ үерийн даланг бариулахаар зураг төсвийг нь анх хийлгэж байлаа.
Зураг төсөв их чухал. Энэ удаагийн ажлын зураг дээр ч бас нэмэлтээр хийх зайлшгүй ажлууд байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.
Тиймээс зураг төсвийн болон гүйцэтгэгч компани, орон нутгийн удирдлагуудыг нийслэлд дуудаж үерийн далангийн ажлыг чанартай гүйцэтгэх талаар нүүр тулсан уулзалт зохион байгуулна. Энэ ажил чанартай сайн хийгдвэл Их-Уул сумын 700 орчим өрхөд байгалийн гамшигт үзэгдлээс айх аюулгүй байх чухал бүтээн байгуулалт болно.