#Тойрог1 мин унших
УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Хөвсгөл
УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын шинэ барилгын санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгана.

Зарим томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг судалж, үе шаттайгаар шийдвэрлэнэ.
2026 онд Хөвсгөл аймагт:
• Сургууль – 10
• Цэцэрлэг – 6
• Эмнэлэг – 2
• Зам, гүүр – 6
• Бусад бүтээн байгуулалт нийт 59 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
Хатгал – Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын барилгын ажил энэ жил эхэлнэ. Энэхүү зам ашиглалтад орсноор аялал жуулчлал, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд чухал түлхэц өгнө.



