Монгол орны Зүүн бүс- Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хэмжээнд тэгш ойтой олон сумдын баяр наадам энэ жил тохиолдож өргөн дэлгэр өрнөж, үргэлжилж байна. Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албанаас тойргийн гишүүдээ төлөөлөн аймаг, аймагтаа тэгш ойн баяраа хуваалцаж, хүргэж буй хандив бэлгийг нь гардуулан бүсийнхээ, нутгийнхаа зон олонтой наадамлаж буй юм.
Бүсийн сумдын баяр наадам үргэлжлэн
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын халх нөмөргийн буриад хошууны 100 жил,
Цагаан-Овоо сумын 90 жилийн ой
Баяндун сум-100 жил
Дашбалбар сум 100 жил
Хөлөнбуйр сум-100 жилийн баяр наадам
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 100 жил,
Онгон сумын 100 жил,
Баяндэлгэр сумдын 100 жил,
Наран сум 70 жилийн ойн баяр наадам эхэлж, үргэлжилж Зүүн бүсийнхэн маань өргөн дэлгэр сайхан наадаж байна.
Бид эх орноо хайрлан хамгаалж, бүс нутгийнхаа хөгжлийг хурдасгахад анхаарч, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолой болж эргэх холбоотой ажиллаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэд сонгогчдынхоо, нутгийн түмэн олныхоо өргөн дэмжлэгт талархаж явдагаа хамтатган хэлье!
Аймаг, орон нутгийн ахан дүүс, бүс нутгийн маань зон олон минь дэнж хотойтол сайхан наадаарай