126 гишүүнтэй шинэ парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
Энэ хугацаанд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороонд орж ажиллаж, УИХ-ын гишүүдтэй хамтран 3 хуулийн төслийг өргөн мэдүүлсний зэрэгцээ 9 ажлын хэсэгт ажиллаж, үүнээс 3 ажлын хэсгийг ахалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эдийн засгийн үндсэн салбаруудын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа.