Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.07.30/ Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийлээ.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улс манай улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн дэмжихэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархалтай байдгаа илэрхийлэв.
Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширо Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ард иргэдийн ойр дотно нөхөрлөлийг улам бүр хөгжүүлж байгааг онцоллоо.
Тэрбээр тус уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байгааг тодотгож байна.