Хөвсгөл аймаг Монгол Улсын ойн талбайн 28,9 хувийг бүрдүүлдэг хамгийн их ойн сантай. Сүүлийн жилүүдэд ойн хөнөөлт шавж ихээр тархаж жил ирэх тусам хамрах талбайн тоо хэмжээ нь нэмэгдэж байна.
2025 онд ойн хөнөөлт шавж тархсан 80 мянган га талбайг тэмцлийн ажилд хамруулахыг зорьсон боловч 32,2 мянган га талбайд тэмцэл явуулах зардал батлагдаж хэрэгжүүлсэн байна.
Ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгааг 2025 оны 6 дугаар сард 249937 га талбайд явуулж Түнэл, Галт, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл, Жаргалант, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Цагаан уул, Цэцэрлэг зэрэг 15 сумын нутагт нийт 108895 га талбайд ойн шавж тархсныг тогтоосон ч улсаас төсөвлөсөн зардал хүрээгүй.
Тиймээс ирэх 2026 оны Улсын төсөвт онцгойлон анхаарахгүй бол ойн сангаа алдах аюул нүүрлээд байна.