Үйл явдал1 мин унших

"Могой баг"-ийн Бага сургуулийн хүүхдүүдийг хотын сурагчдаас дутахгүй цахим хичээлийн хэрэгслээр хангагджээ

"Могой баг"-ийн Бага сургуулийн хүүхдүүдийг хотын сурагчдаас дутахгүй цахим хичээлийн хэрэгслээр хангагджээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг тус сургуулийн арвин баялаг түүхтэй ажил, амьдралаа холбосон нийт төгсөгчид, үе үеийн захирал, эрхлэгч, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч, эрхэм сурагчид та бүхэндээ өргөн дэвшүүлье.
"Могой баг"-ийн Бага сургуулийн хүүхдүүдийг хотын сурагчдаас дутахгүй цахим хичээлийн хэрэгслээр хангагджээ

Цэцэрлэг сумынхаа сургуулийн түүхт ойд сургалтын тоног төхөөрөмж бэлэглэж оролцсондоо баяртай байна. Тус сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багш нарыг чадавхжуулах, Могой багийн бага сургуулийн хүүхдүүдийг хотын сурагчдаас дутахгүй цахим хичээлийн хэрэгслээр хангах чиглэлд анхаарсан байна.

"Могой баг"-ийн Бага сургуулийн хүүхдүүдийг хотын сурагчдаас дутахгүй цахим хичээлийн хэрэгслээр хангагджээ
Урт настай, удаан баригдаж байгаа сургуулийн барилгыг яаралтай дуусгаж, хүүхдүүдээ шинэ сургуульд, шинэ анги танхимд суралцахад УИХ-ын гишүүний хувиар анхаарч ажиллах болно. 100 жилийн түүхтэй эрдмийн их өргөөнөөс хүүхдийн дуу цангинаж, эрдэм номын цагаан мөр өнө мөнхөд гэрэлтэх болтугай.

Сэтгүүлч Info

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014