УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Дэлхийн парламентын дарга нарын VI бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын бүрэлдэхүүнд багтан оролцоод ирлээ.
Улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо Inter-Parliamentary Union нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан.

Монгол Улс ОУПХ-нд 1962 онд гишүүнээр элссэн түүхтэй.
Энэхүү ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны Дэд Ерөнхийлөгчөөр Монгол Улсаа төлөөлөн О.Номинчимэг гишүүн ажиллаж байна.
Парламентын гишүүнийн хүний эрхийг хамгаалах тусгай комисс байгуулагдаж дэлхий дахинаа Парламентын гишүүдийн эрх зөрчигдвөл авч хэлэлцэж, эрхийг нь хамгаалах арга хэмжээ, бодлого явуулдаг.
Тэрбээр “Гишүүн ч гэсэн энгийн л хүн юм гэдгийн нотолгоо бөгөөд улс орнуудад ижил төстэй тулгамдсан асуудал байдгийн нотолгоо юм” гэв.