Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Швейцар улсын Женев хотноо болж өнгөрлөө.

Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.

Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн хувьд Монгол-Сингапурын парламентын найрамдлын бүлгийн дарга, Монгол-Германы парламентын найрамдлын бүлгийн дэд дарга, ОХУ, Хятад, Солонгос бүлгийн гишүүнээр ажилладаг юм.
Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.
Манай улсын хувьд бусад улс орнуудад сайн жишээ болохуйц дэвшилттэй байгааг онцолж байлаа. Монгол Улсын нэр хүнд маш сайн, Парламентын шинэчлэл, Жендэрийн манлайллыг бусад улс орон суралцах тухай дурдсан нь манай улсын Жендэрийн улс төрийн тэгш эрхийн хөгжил зөв чиглэлд яваа юм байна.

2023 онд Монголд ирж байсан Социал-Демократ намын дэд дарга Анке Релингер өнөөдөр Бундэсратын (Холбооны зөвлөл буюу Парламентын дээд танхим) Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Бялууны талыг "өгсөн"-нд сэтгэл ханаж болохгүй, бид Бялууны үйлдвэрийн талыг авах эрхтэй гэж байж билээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн албан ажил маш амжилттай байлаа.
“Женев дахь НҮБ-ын байранд 8 жилийн өмнө Статистикийн ажлаар ирж байлаа. Саяхан ирсэн мэт, сайхан" хэмээн А.Ариунзаяа гишүүн сэтгэгдлээ хуваалцав.