Үйл явдал1 мин унших
О.Алтангэрэл: Бодол сэтгэлд уяатай Богд нутагт ирлээ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Богд сумын “Айрагны заллага” арга хэмжээнд оролцлоо.
Тэрбээр “Анх Их Богд хайрханы тахилгын үеэр ирж байснаас хойш 4 жил өнгөрчээ. Энэ удаад Богд сумынхаа олон түмнийг “Айрагны заллага”-т урьсныг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Хос морьтон, жороо морь, цолгүй бөхчүүдийн барилдаанд идэвхтэй сайхан оролцсон бүх хүнд талархаж байна. Нэн ялангуяа дэмбээний тэмцээнд оролцогчдодоо болон 30 гаруй жилийн дараа дэмбээдэж байна хэмээн өгүүлсэн ахмадууддаа чин сэтгэлийн баяр хүргэе” гэв.




Сэтгүүлч Info




