Үйл явдал1 мин унших
Баянхонгор аймгийн алдартнуудын мялаалга наадамд оролцлоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл /2025.08.13/ Баянхонгор аймгийн алдартнуудын мялаалга наадамд оролцлоо.
Тэрбээр "Дуурсахын хөндийгөөр дуурсаж буй алдартнуудын суу алдар аймгаа доргиож, ардынхаа сэтгэлийг булгилуулж буй торгон мөчид баяр наадмын азарганы уралдааныг П.Мөнхтулга гишүүний хамт байллаа.

Улсын наадмын түрүү бөх, идэрхэн арслан Э.Батмагнай дүү маань хүндэтгэл үзүүлсэнд туйлын бэлгэшээв. Дүүтэйгээ ерөнхийлөгчийн цом, улсын наадам, өндөр гэгээний ойд түрүүлэхэд нь хамт байсан бол өнөөдөр ийнхүү гарын бэлгийг нь гардлаа, баяртай байна.
Хонгор нутгийн түмэн олныг маань алдартнуудын хийморь ивээж, азын тэнгэр түшиж яваг ээ" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




