Үйл явдал1 мин унших
Тойргийн иргэдээ "Айрагны заллага"-т урьж, учран золгож явна

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл УИХ-ын чуулганы завсарлагаат хугацаанд зуны дэлгэр цагаар тойргийн иргэдээ “Айрагны заллага”-таа урьж, учран золгож байна.

Тэрбээр "Өдрийн сайныг өнжин хүлээж Өлзийт сумынхантайгаа золголоо. Баянхонгор аймгийн сонгогчиддоо хүргүүлсэн "Айрагны заллага"-т маань хүрэлцэн ирсэн Өлзийтчүүддээ баярлалаа. Та бүхнийгээ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын шинэхэн айргаар дайлж, хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлсэндээ баяртай байна. Адуучин тэмцээний оролцогчид, хүчит бөхчүүд, хос болон жороо морьтонгууддаа тусгайлан баяр хүргэе. Дэмбээ, хуруу гаргасан, үгийн сайныг хэлэлцсэн, захиас даалгавраа өгсөн бүх хүнд талархлаа" гэв.






Сэтгүүлч Info




