Үйл явдал1 мин унших
“Айрагны заллага” арга хэмжээ Баян-Овоо суманд болов

“Айрагны заллага” арга хэмжээ Баян-Овоо суманд үргэлжилж /2025.08.11/ өргөн сайхан боллоо.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Өглөө нь ирсэн шинэхэн айргийг цугларсан олон гойд таашааж, хамгийн олон жороо сайвар морьд хатирсан сум боллоо.

Миний бие 15 жилийн өмнө Баян-Овоо сумын залуу бөх Ч.Баасанбатыг дэмжин ажиллаж, тэр үед Баска маань аймгийн наадамдаа түрүүлж байсан түүхтэй. Аймгийн арслан Ч.Баасанбатдаа төрөлх суманд нь хүндэтгэл үзүүлэв. Хос морьтон тэмцээнд хөтөлгөө морьтойгоо ирсэн Мөнхсүх хүү олны хайрыг татаж, дуутай хурууны тэмцээн соёлын төвийг доргиолоо. Баян-Овоочууддаа баярлалаа" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
