Үйл явдал1 мин унших
Өлзийт сумын иргэд тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хөндөн ярилцлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн эрүүл мэнд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс, хүнсний аюулгүй байдлын талаар санал бодлоо илэрхийлэв.
Ахмадуудын тэтгэвэр тухайн үеийн ханшаар тогтоогдсон ч өнөөгийн амьдралын өртөг, үнийн өсөлттэй уялдахгүй байгааг иргэд онцолж байлаа.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын УИХ-д өргөн бариад буй тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих энэхүү шинэчлэл батлагдсанаар:
Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс хамаарсан 100–300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр олгогдоно.
Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү бүрэн арилна.
Тэтгэвэрт гарах наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлэх зэрэг бодит үр дүн гарах юм.
Эдгээр шинэчлэл нь олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэхэд чиглэж байгаа бөгөөд иргэдийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Ахмад үеийнхнийхээ хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлэх тэтгэврийн шинэчлэлийг бодит үр дүнд хүргэхийн төлөө цаашид анхаарч ажиллахаа Н.Батсүмбэрэл гишүүн илэрхийлэв.

