Үйл явдал1 мин унших
Бүс нутгаа мах, махан бүтээгдэхүүнээр хангах, мах бэлтгэн боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажиллах үеэрээ тус суманд баригдаж буй махны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Баян-Өндөр сум нь мал аж ахуйн арвин нөөцтэй, говийн бүсийн онцлог бүхий сумдын нэг юм. Иймээс орон нутгийн мал аж ахуйн нөөцөд түшиглэсэн махны үйлдвэр байгуулагдаж буй нь малчдын орлого, орон нутгийн эдийн засагт бодит үр өгөөж өгөх чухал бүтээн байгуулалт юм.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мах бэлтгэл, хадгалалт, борлуулалтын тогтолцоог сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох боломж бүрдэнэ.

Мөн малчид малаа илүү зохион байгуулалттай, тогтвортой борлуулах нөхцөл бүрдэж, хөдөлмөрийнх нь үнэлэмж нэмэгдэх ач холбогдолтой юм.
Цаашид орон нутгийн хөгжлийг зөвхөн түүхий эдээ анхан шатны хэлбэрээр борлуулах бус, газар дээр нь боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд дэмжин ажиллах шаардлагатай байна.
Баян-Өндөр суманд өрнөж буй энэхүү бүтээн байгуулалт нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит алхам юм.