Үйл явдал2 мин унших
Баянцагаан сумын иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Одоохон...
Үйл явдал2 мин унших

“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Баянцагаан суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэл, тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийн бодлого болон түүний ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо.
Тэтгэврийн шинэчлэл нь олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн ахмад үеийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан иргэдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бага тэтгэвэртэй ахмадуудын амьжиргааг дэмжих, тэтгэврийн зөрүүг багасгах нь энэхүү шинэчлэлийн гол агуулга юм.
Мөн Баянхонгор аймгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэл, мал аж ахуй, жижиг, дунд бизнесийг тогтвортой эрчим хүчээр хангах боломжийн талаар санал солилцов.
Энэ хүрээнд Бууцагаан, Бөмбөгөр сумдын заагт, Байдраг гол дээр баригдахаар төлөвлөгдөж буй 30 МВт-ын хүчин чадалтай Байдрагийн усан цахилгаан станцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Уг станц ашиглалтад орсноор Баянхонгор аймаг сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах, орон нутгийн үйлдвэрлэл, мал аж ахуй, жижиг, дунд бизнесийг дэмжих чухал боломж бүрдэнэ.
Баянцагаан сумын иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, тэтгэврийн шинэчлэл, эрчим хүч, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллах болно.