Үйл явдал1 мин унших
Шинэжинст сумын иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аян Баянхонгор аймагт үргэлжилж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг орон нутагт бодитоор хүртээх, уул уурхайн хариуцлагатай бодлого, авто зам, дэд бүтцийн холболтын асуудлаар санал бодлоо илэрхийлэв.
Тухайлбал, Баянхонгор–Говь-Алтай чиглэлийн авто замаас Шинэжинст сум хүртэлх авто зам, мөн Шинэжинст сум, Хотгорын уурхай орчмын чиглэлийг Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Нарийнсухайтын нүүрс тээврийн зам, Шивээхүрэн боомтын экспортын чиглэлтэй уялдуулах боломжийн талаар ярилцлаа.

Байгалийн баялгийг зохистой ашиглаж, үр өгөөжийг нь орон нутаг, иргэдэд бодитоор хүргэхийн зэрэгцээ авто зам, дэд бүтцийн асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллах болно.


