Үйл явдал2 мин унших
Шинэжинст сумын хөдөлмөрч гэр бүлтэй уулзлаа

Шинэжинст сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Ж.Цэдэнсодном, Ж.Мөнхжаргал нарын гэр бүлтэй уулзлаа.
“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллах үеэрээ тус сумын хөгжилд олон жил үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Жанцангийн Цэдэнсодном, Жамбажавын Мөнхжаргал нарын гэр бүлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Ж.Цэдэнсодном малын эмч мэргэжлээр ажлын гараагаа эхлүүлж, Шинэжинст сумын ЗДТГ-ын даргаар 15 жил ажиллан, төр, нийгмийн салбарт 40 шахам жил зүтгэсэн ахмад боловсон хүчин юм.
Өдгөө гавьяаныхаа амралтад гарсан ч 2016 оноос сумынхаа Ахмадын хорооны даргаар ажиллаж, ахмад настнуудын оролцоо, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Түүний гэргий Ж.Мөнхжаргал гШинэжинст суманд хувийн хэвшил, худалдаа үйлчилгээ, түүхий эд бэлтгэлийн чиглэлийг анхлан хөгжүүлсэн хөдөлмөрч эмэгтэй юм.

1993 онд гэр бүлийн хамт “Ар тээл” хувийн аж ахуйг байгуулж, орон нутгийн иргэдэд худалдаа, ахуйн үйлчилгээ үзүүлэн, сумын хөгжил, төсөв бүрдэлтэд бодит хувь нэмэр оруулж иржээ.
Өдгөө Ж.Мөнхжаргал гуай “Зах Гурван Бамбуу” ХХК-ийн захирлаар ажиллаж, мал эмнэлгийн үйлчилгээг орон нутагтаа тогтвортой үзүүлэн, малчид иргэдийнхээ амьдрал ахуйд ойр ажиллаж байна.
Уулзалтын үеэр хөдөө, орон нутагт залуу боловсон хүчнийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөцөөр хангах, ялангуяа малын эмчийн хүрэлцээг сайжруулах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
Мөн ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдэл бодитой, шударга, иргэдийн амьдралд өгөөжтэй байх нь чухал гэдгийг онцлон хэлж байв.

