Үйл явдал1 мин унших
“Соого сейкео” сургуулийн сурагчид олон улсын жишигт нийцсэн шинэ хичээлийн байртай боллоо

Баянхонгор
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Япон улсын Ойта мужтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймагт 20 жилийн өмнө 320 хүүхдийн багтаамжтай “Найрамдал” нэртэй сургууль ашиглалтад орж байсан.

Харин өдгөө тус сургуулийг шинэчлэн өргөтгөж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Соого сейкео” сургуулийн сурагчид олон улсын жишигт нийцсэн шинэ хичээлийн байртай боллоо.


Шинэ барилга ашиглалтад орсноор өмнө нь гурван ээлжээр хичээллэж байсан нөхцөл бүрэн арилж, 1100 гаруй сурагч хоёр ээлжээр аюулгүй, эрүүл, таатай орчинд суралцах боломж бүрдэж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь сургалтын орчныг сайжруулаад зогсохгүй, сурагчдын хөгжил, бүтээлч сэтгэлгээ, олон улсын өрсөлдөх чадварыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.