#Тойрог2 мин унших
Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо

Одоохон...
#Тойрог2 мин унших

Ая тухыг дагаад Өлзийтийг зорьсон шилжилт хөдөлгөөн ихсэж, оршин суугчдын тоо ч нэмэгдсээр байна. Одоо тус суманд 1207 өрхийн 3630 гаруй иргэн харьяалагдаж байгаа юм. Тэдний 940 нь малчин өрх бөгөөд малын тоо нь бараг гурван зуун мянгад хүрчээ. Өлзийтийнхөн газар тариалангийн арвин баялаг уламжлалтай. Өдгөө 40 шахам өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.
Анхаарах ёстой асуудал нь хүний нөөцийн тогтвор суурьшил болж байгааг анзаарав. ЕБС-д математик, хими, дуу хөгжмийн багш байхгүй гэнэ. Сумын ЗДТГ-т зарим орон тоо дутуу, иргэний бүртгэлийн ажилтны орон тоо цомхотгогдсон нь нэлээд төвөг бэрхшээл учруулж байгааг ярьж байна.
Түүнчлэн 480 гаруй хүүхэд суралцдаг сургуулийн дотуур байр хуучирч муудсанаас малчдын хүүхдүүдийг бүрэн авч чадахгүй байгаа тул шинэ дотуур байртай болох санал тавьж байна.
Аймгийн удирдлагуудтай хамтарч энэ асуудлыг улсын төсөвт суулгуулан шийдвэрлэх боломж гарах биз ээ. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, төрийн байгууллагуудын орон тооны 9 хувийн цомхотгол сумдад нэлээд төвөг учруулж байгааг очсон сум бүрд ярьж байгааг анхааралдаа авлаа.
