Үйл явдал1 мин унших
Баянхонгор аймгийн Улаан загалмай хороонд ажиллав

Баянхонгор аймгийн Улаан загалмай хороогоор орлоо. Дунд шатны хорооны дарга Э.Алимцэцэг 2025 онд зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар танилцуулав.

Хүмүүнлэгийн ажил гэдэг бол шаардлага гарсан үед нь хүмүүст тусламж үзүүлэх, тараах төдий ажил биш бөгөөд нийгэмд энэрэн нигүүлсэх сэтгэл, хүн хүндээ нөхөр нь байх үзэл санааг түгээх эрхэм үйлс юм. 2025 онд сум, байгууллагын дэргэдэх анхан шатны хорооддоо чиглэсэн ажилд түлхүү анхаарсан гэж Э.Алимцэцэг ярьж байна. Тэр хэрээр хүмүүнлэгийн үйлсийг дэмжигчид, сайн дурынхан, цусны донорууд, хандивлагчдын тоо нэмэгджээ.
ОУУЗУХСН болон МУЗН-ийн үйл ажиллагааг иргэд олон нийт, түүний дотор хүүхэд залууст сайн түгээж, сурталчлах, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэгчдийн эгнээг өргөтгөхөд сайн анхаараарай гэдгийг хэллээ.
МУЗН-ийн ажилд аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллагын дэмжлэг чухал. Дунд шатны хорооны тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь ажилладаг. Тиймээс аймгийнхаа улаан загалмайн хороог цаашид дэмжиж ажиллах талаар аймгийн удирдлагуудтай ярилцаж тохирлоо.

