Үйл явдал1 мин унших
Н.Батсүмбэрэл: Байдрагийн УЦС нь Баянхонгорын эрчим хүчний шинэ боломж юм

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэл, мал аж ахуй, жижиг, дунд бизнесийг тогтвортой эрчим хүчээр хангах боломжийн талаар санал бодлоо солилцов.
Энэ хүрээнд Бууцагаан, Бөмбөгөр сумдын заагт, Байдраг гол дээр баригдахаар төлөвлөгдөж буй 30 МВт-ын хүчин чадалтай Байдрагийн усан цахилгаан станцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Тус станц ашиглалтад орсноор Баянхонгор аймаг сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах, орон нутгийн үйлдвэрлэл, мал аж ахуй, жижиг, дунд бизнесийг тогтвортой эрчим хүчээр дэмжих боломж бүрдэх юм.
Байдрагийн усан цахилгаан станц нь Баянхонгор аймгийг эрчим хүчний хомсдол, хараат байдлаас чөлөөлөх бодит шийдэл бөгөөд орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой төсөл юм.