Үйл явдал1 мин унших
Өв соёлоо тээгч Ц.Ариунаа гуайд зочиллоо

Уламжлалт өв соёлоо тээж, өрхийн үйлдвэрлэлээр баялаг бүтээж буй Ц.Ариунаа гуайд зочиллоо.
“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллах үеэрээ тус сумын иргэн, МАН-ын ахмад гишүүн Цэрэндоржийн Ариунаагийд зочилж, хүндэтгэл үзүүллээ.
Ц.Ариунаа гуай өдгөө 70 настай бөгөөд 1976 онд Монгол Ардын намын гишүүнээр элссэн ахмад гишүүн юм. Тэрбээр 1973 онд илгээлтийн эзнээр мал дээр гарч, насаараа мал маллан улс орон, нутаг усныхаа хөгжилд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн хөдөлмөрч буурал билээ.
Мал маллахын зэрэгцээ арьс, нэхий боловсруулж, тэмээний тохош гараар нэхэх, хивсэн гудас хийх зэрэг уламжлалт бүтээгдэхүүн урлан, өрхийн үйлдвэрлэлээ өнөөдрийг хүртэл эрхэлж байна.
Энэ бол говь нутгийн ахуй, уламжлалт гар урлалыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон баялаг бүтээж буй сайхан жишээ юм.

