#Тойрог2 мин унших
ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ ШААРДЛАГАТАЙ

Сэтгүүлч Info
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Info

Шинжлэх ухаан, технологи, инновац нь ДГХБО-д эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (ТХЗ) хангах асар их боломж олгодог. Гэсэн ч эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийн хомсдлоос шалтгаалан технологийн үр шимийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тээврийн коридорууд, эрчим хүчний сүлжээ, дижитал дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлд дэвшил гарсан ч шаардагдах хөрөнгө нь ДГХБО-уудын дотоод нөөц, хөгжлийн тусламжаас давсан хэмжээтэй тул, шинэлэг, төрөлжсөн санхүүжилтийн шийдэл шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны таван тодорхой жишээг танилцуулж, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Африкийн улсуудын сайн туршлагуудыг онцоллоо.

Уулзалтад оролцож эдийн засгийн сул талаа даван туулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах тухай үг хэллээ.
Мөн дижитал эдийн засагт далайд гарцгүй хөгжиж буй орнуудын оролцоог өргөжүүлэхийн чухлыг онцолж, уулзалтад Монголын улсын сайн туршлагыг хуваалцахын зэрэгцээ далайд гарцгүй орнуудын хамтын сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.