Үйл явдал2 мин унших
Н.УЧРАЛ: МӨРӨӨДӨЖ БУС БҮТЭЭЖ ХӨГЖИЛД ХҮРНЭ

Эдийн засаг, хөгжлийн яам Монгол Улсын ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 30-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлдог төв байгууллага. Шинэ санаа, технологи, хувийн хэвшилд тулгуурласан төсөл, бизнесийн эрх чөлөөг дэмжих шийдвэр гаргадаг. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.22/ Н.Учрал сайд аймаг бүрийн хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан албан хаагчидтай уулзлаа.

Зөвлөл орон тооны бус, цалингүй ажиллаж, шаардлагатай үед зөвлөлдөж шийдвэр гаргана.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
▪️ И.Батхүү – Төрийн нарийн бичгийн дарга
▪️ Ч.Улаан – Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч
▪️ Ч.Хашчулуун – Эдийн засагч, доктор, профессор
▪️ Ц.Батсүх – СЭЗИС-ийн профессор, доктор (PhD)
▪️ Б.Түвшинтөгс – Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)
▪️ Ч.Анхбаяр – МУИС-ийн доктор (Ph.D)
▪️ Г.Бумчимэг – “Банк, санхүүгийн академи” ТББ-ын захирал
▪️ Г.Энхбат – Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дарга нар багтаж байна.
Тэрбээр "Аймаг бүр өөрийн онцлог, бүсийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн чиглэлээ тодорхойлно. Засгийн газрын үндсэн чиглэлтэй уялдуулж, салбар бүрийн эрдэмтэн, судлаачдын оролцоог хангуулна. Улс эх орны үндсэн чиглэл хүссэн бүрээ оруулдаг хүслийн жагсаалт биш. Шинжлэх ухаанд тулгуурласан, иргэд, бизнес эрхлэгчдийн ажил, амьдралд бодит үр өгөөж өгөх баримт бичиг байх ёстой. Төлөвлөгөөг нэгдсэн бодлогоор боловсруулж, шалгуур үзүүлэлт, хүрэх зорилтыг зөв тодорхойлох нь чухал юм" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
