Үйл явдал1 мин унших
Баянгол дүүргийн Модны 2 хавийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Улс төр, төсөв, иргэдийн оролцоо, сургууль, цэцэрлэг, хүүхдийн хоол, залуусын цуглаж цагаа өнгөрөөх газар, байрны фасад, дэд бүтэц, татвар гэх мэт асуудлаар Баянгол дүүргийн Модны -2 хавийн иргэдтэй уулзаж асуулт хариулт өрнүүлж алхав. /2025.08.09/

Тэрбээр “Тохижилтод анхаарахыг захих хүмүүс байна, том бодлогодоо л анхаар гэх хүмүүс ч байна. Явган замын шинэвтэр хавтан солиод байх юм. Хуулсныгаа хаялгүй манай энд авч ирээд наагаад өгөөч, сургуулийн хүүхдийн хоолны чанарыг сайжруулмаар байна гэсэн яриа зонхилж байна. Харин нэг үеэ бодвол дүүрэг, хорооны тохижилт сайжирч л байна гэх хүмүүс нэлээн байна шүү бас. Ялангуяа хорооллын хуучин угсармалуудын хавиар” гэв.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
