Үйл явдал1 мин унших

Өндөр Гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг Италийн алдарт Галлериа Боргезе музейд дэлгэнэ

Өндөр Гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг Италийн алдарт Галлериа Боргезе музейд дэлгэнэ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЖИОВАННА ПИККАРРЕТАГ ӨНГӨРӨГЧ БЯМБА /2025.08.16/ ГАРАГТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Өндөр Гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг Италийн алдарт Галлериа Боргезе музейд дэлгэнэ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болон Монголын төр, нийгэм, шашин, соёлын суут зүтгэлтэн Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тохиолдуулан түүний хосгүй бүтээлүүдээс Италийн алдарт Галлериа Боргезе музейд дэлгэн толилуулах, Италийн уран барималч Жан Лоренцо Бернинигийн бүтээлүүдийг Монголд дэлгэх талаар ярилцаж тохирлоо.

Түүнчлэн хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, аялал жуулчлал болон соёлын салбарт хамтран ажиллах эрх зүйн баримт бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2023