Үйл явдал1 мин унших
“ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Баяр, Наадам
Эрхэм генерал, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт албан хаагчид, хилийн чанадад энхийг сахиулагчид, бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцогч инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид та бүхэнд “ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН ӨДӨР" халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Инженерийн цэрэг Монголын цэргийн түүхийн салшгүй нэгэн хэсэг. Эрт цагт цэргүүд гол мөрнийг гатлах гүүр барих, бэхлэлт байгуулах, дайсны саадыг эвдэх зэрэг оньсон ухаанаар ялалтад хүрдэг байсан бол өнөөдөр тэд:
- Улсынхаа батлан хамгаалах үйл хэрэгт үнэнчээр зүтгэж,
- Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд нэр төртэй үүрэг гүйцэтгэж,
- Орчин үеийн техник, шинэчлэгдсэн дүрэм, зохион байгуулалтаар чадавхиа бэхжүүлж,
- Эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд тэргүүн эгнээнд алхаж байна.
1928 онд үүссэн “Эвдэх ба сэлбэн засах сапёрын салаа”-наас эхтэй Инженерийн цэргийн бахархалт түүхийг бичилцсэн үе үеийн ахмад дайчид, өнөө цагийн зоригт залуус Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амжилтаар дүүрэн байхыг ерөөе!
Инженерийн цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг!
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ДАМБЫН БАТЛУТ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн







