Үйл явдал2 мин унших
Улсын төсөвт цэцэрлэг, сургуулийг нэн тэргүүнд эрэмбэлэх шаардлага тавьж, санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал орон даяар өрнөж буй улсын нэгдсэн төсөвт санал өгөх үйл ажиллагааны хүрээнд дараах санал, шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Хүүхдүүд багталцахгүй байна. Иймд улсын төсөвт цэцэрлэг, сургуулийг нэн тэргүүнд эрэмбэлэх шаардлага тавьж, санал хүргүүлж байгаа. Хоёр мянгаад хүүхэдтэй хороонд улсын сургууль ОГТ байхгүй жишээ ч байна:
Баянгол дүүрэгт дараах төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай:
- 24 хороонд 200 ортой цэцэрлэг шинээр барих, 2026-2027
- 26 хороонд 150 ортой цэцэрлэг барих, 2026-2027
- 3 хороонд 240 ортой цэцэрлэг барих, 2026-2027
- 6 хороонд 100 ортой цэцэрлэг барих, 2026-2027
- 20 хороонд 200 ортой цэцэрлэг барих, 2026-2027
- 13 хороонд 13-р сургуулийн 640 суудалтай өргөтгөл барих, 2026-2028
- 29 хороонд Эрин сургуулийн 960 суудалтай барилга худалдаж авах, 2026-2028
- 4 хороонд 20-р сургуулийн барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн хүчитгэл хийх, 2026-2026
- 18 хороонд Оюуны ундраа цогцолбор сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилга, 2026-2027
- 22 хороонд 960 суудалтай сургууль барих, 2026-2028
- 24 хороонд 960 шинэ сургууль барих,
2026-2028
- 10 хороонд 640 шинэ сургууль барих, 2026-2027
- 26 хороонд 141-р сургуулийн өргөтгөл
2026-2027
- 25 хороонд 240 ортой цэцэрлэг барих
- 25 хороонд 960 ортой цэцэрлэг барих
- 10 хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг гүйцээх, 2022-2026
- 24 хороонд 300 ортой цэцэрлэгийн барилга худалдан авах, 2022-2026
- 9 хороонд 50 ортой цэцэрлэг барих, 2022-2026
- 1 хороонд 200 ортой цэцэрлэг барих, 2019-2026.
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгож, Боловсролын яам хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, анхааран ажиллаж байгаад талархаж байна" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

