Үйл явдал1 мин унших
ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР 17000 ГАРУЙ ИРГЭН, ААН САНАЛ ИРҮҮЛЭВ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд С.Жавхлан болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай, төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийн талаар мэдээлэл сонсож Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.


Энэ хугацаанд төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулж бизнесийн орчныг сайжруулах хүрээнд бизнес эрхлэгч ААН болон хувь хүмүүсээс 17000 гаруй санал ирсэн байна. Ажлын хэсгийн дараагийн хурлаар саналуудыг шийдвэрлэх арга хэмжээ авах, зөвшөөрөл олгодог төрийн цахим системүүдийг нэгтгэж илүү ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэл өглөө.